

Сувгаар гүйх драйн гүйдэл нь суваг дахь цэнэг зөөгчийн тоо болон тэдгээрийн урагшлах хурдаас шууд хамаарна. Гэйтэд хүчдэл залгаагүй үед сувагт электрон байхгүй харин эерэг цэнэгтэй нүхнүүд олноороо оршино. Гэйтийн хүчдэлийг аажим ихэсгэхэд нүхүүд суваг дахь эерэг цахилгаан оронгийн нөлөөгөөр холдон одох болно. Хүчдэл тодорхой хэмжээнд очиход суваг дахь нүхнүүд бүгд байхгүй болж анх электронууд татагдаж орж ирнэ. Ийнхүү p хэлбэрийн хагас дамжуулагч доторх электронуудын үүсгэсэн сөрөг цэнэгийн бүсийг эсрэг бүс гэх бөгөөд эсрэг бүсийг үүсгэх гэйтийн хүчдэлийг босго хүчдэл гэнэ.
Гэйтийн хүчдэл босго хүсдэлийг давбал электрон суваг үүсэж, драйн гүйдэл гүйж эхэлнэ. Цааш хүчдэлийг ихэсгэхэд суваг дахь электроний тоо олширч, тэр хэмжээгээрээ гүйдэлийн хэмжээ нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл драйн гүйдлийг гэйтийн хүчдэлээр удирдаж байна гэсэн үг юм. Энэхүү гүйдэл хүчдэлийн хамаарал нь дараахь томъёогоор илэрхийлэгдэнэ.
Дээрх томъёо нь сувгаар гүйх цэнэг зөөгчийн урагшлах хурд нь, драйн сөөрсийн хоорондох цахилгаан оронгийн хүчтэй шугаман хамааралтайгаар өсөх шугаман муж дотор байх үед зөвхөн биелэнэ. Гэвч, хагас дамжуулагч доторх электроны хурд нь дээд хязгаартай бөгөөд, энэ хязгаарт хүрсэн үеийг ханасан муж гэнэ. Ханасан муж руу орсон үед драйн гүйдэл гэйт хүчдэлийн хамаарал нь
болон өөрчлөгдөнө.
geel boloo ymu?
ReplyDelete