LaTeX дээр хэрхэн томъёо оруулах вэ?
LaTeX-д томъёо оруулахын тулд тусгай командуудыг ашигладаг. Тусгай командууд нь бүгд \ тэмдэгээр эхэлсэн голдуу тухайн бичих гэж байгаа томъёотой холбоотой англи үгнүүд байдаг. Түүнчлэн томъёог бүлэглэхэд { } гэсэн хос хаалт ашигладаг тул эдгээр нь reserved тэмдэгтүүд болно. Математикийн томъёог $…$ хэлбэртэй бичнэ. Энд … үүдийн оронд тохирох командуудыг бичнэ.
- Зэрэг оруулахдаа ^ тэмдэгтийг ашиглана. Жишээ нь $a^b$ гэвэл
томъёо гарна. - Индекс бичихэд _ тэмдэгтийг ашиглана. Жишээ нь $a_b$ гэвэл
томъёо гарна. - { } хос хаалтаар томъёог бүлэглэнэ. Жишээ нь $a_{bc}$ гэвэл
, $a_{b_c}$ гэвэл
болно. - Бутархайг оруулахад \frac юмуу \dfrac командыг хэрэглэнэ. Жишээ нь $\frac{a}{b+c}$ гэвэл
, $\dfrac{a_1+b_2}{c^2}$ гэвэл
болно. - Язгуур гаргах үйлдлийг \sqrt командаар гүйцэтгэнэ. Жишээ нь $\sqrt{1+a+a_1^2}$ гэвэл
томъёо гарна. $\sqrt[3]{\dfrac{1}{2}}$ гэвэл
болно. - Нийлбэр, интеграл, хязгаар тэмдэгтүүдийг \sum, \int, \lim командуудаар бичих бөгөөд \limits туслах командыг хэрэглэвэл бүр ч эвтэйхэн харагддаг. Жишээ нь $\sum_{i=1}^n a_n$ гэвэл
, $\int f(x)dx$ гэвэл
, $\lim_{n\to\infty} a_n$ гэвэл
болно. Эдгээр дээр \limits командыг нэмж бичвэл $\sum\limits_{i=1}^n a_n$ гэвэл
, $\int\limits_a^b f(x)dx$ гэвэл
, $\lim\limits_{n\to\infty} a_n$ гэвэл
болно. Мөн \displaystyle командыг хэрэглэж ч болно. Жишээ нь $\displaystyle\sum_{i=1}^n a_n$ гэвэл
болно. - Их багын тэмдэгүүдийг оруулахад <, >, \le (less equal), \ge (greater equal) гэж оруулна. Жишээ нь $a гэвэл
, $a>b$ гэвэл
, $a\le b$ (\le ба b-ийн хоорондох зай маш чухал!) гэвэл
, $a\ge b$ гэвэл
болно. - Нэртэй функцүүдийг оруулахад нэрийн өмнө \ тэмдэгийг бичиж командаар оруулна. Жишээ нь $\sin x$ гэвэл
, $ \tan x$ гэвэл
(орос манайхаас бусад газар тангенсийг tan гэж тэмдэглэдэг). Энэ жишгээр \cos, \log гэх мэт функцүүдийг оруулж болно. - Грек үсгүүдийг нэрийнх нь өмнө \ тэмдэг тавьж бичнэ. Жишээ нь $\alpha$ гэвэл
, $\Gamma$ гэвэл
болно. Зарим 2 хувилбартай үсгийн хувьд \var залгаж бичдэг жишээ нь $\varphi$ гэвэл
, $\phi$ гэвэл
болно. - { } болон \ тэмдэгтүүдийг \{, \}, \backslash командуудаар үүсгэнэ. Жишээ нь $\{\backslash\}$ гэвэл
болно.
11. LaTeX-д зарим тэмдэгтүүдийг хэрхэн бичдэгийг дараахь хүснэгтээр харууллаа:
Бичлэг | Томъёо | Тайлбар |
\dag | хутга | |
\S | бүлэг | |
\pounds | паунд | |
\ddag | давхар хутга | |
\P | ||
\dot{x} | ||
\tilde{x} | ||
\vec{a} | ||
\imath | дээрээ цэггүй | |
\jmath | дээрээ цэггүй | |
\check{\imath} | дээр чек тэмдэгтэй | |
\forall | универсаль квантор | |
\exists | оршин байхын квантор | |
\nexists; | оршин байхгүй | |
\angle | өнцөг | |
\cup | нэгдэл | |
\cap | огтлолцол | |
\to | импликци | |
\diamondsuit | хөзөрийн дөрвөлжин | |
\heartsuit | хөзөрийн бундан | |
\clubsuit | хөзөрийн цэцэг | |
\spadesuit | хөзөрийн гил | |
\% | процент | |
\ell | гоё l үсэг | |
\wp | ||
\circledS | ||
\hbar | ||
\hslash | ||
\smallint | жижиг интегралын тэмдэг | |
\bot | доод | |
\top | дээд | |
\neg, \lnot | үгүйсгэл | |
\Re | бодит хэсэг | |
\Im; | хуурмаг хэсэг | |
\surd; | сурд | |
\prime; | прайм буюу ‘ тэмдэгт | |
\backprime; | эсрэг прайм | |
\nabla | набла | |
\partial; | тухайн уламжлал | |
\eth; | ||
\emptyset | хоосон олонлог | |
\varnothing | хоосон олонлог | |
\infty | хязгааргүй | |
\complement | гүйцээлт | |
\Box | дөрвөлжин | |
\triangle | гурвалжин | |
\Diamond | ||
\lozenge | ||
\blacklozenge | ||
\square | дөрвөлжин | |
\vartriangle | гурвалжин | |
\blacktriangle | хар гурвалжин | |
\triangledown | доошоо харсан гурвалжин | |
\measuredangle | хэмжээстэй өнцөг | |
\spericalangle | хэмжээстэй өнцөг | |
\flat | ||
\sharp | ||
\dots | цэгүүд | |
\cdots | дундуур цэгүүд | |
\vdots | босоо цэгүүд | |
\ddots | ташуу цэгүүд |
:))
ReplyDelete