LaTeX дээр хэрхэн томъёо оруулах вэ?
LaTeX-д томъёо оруулахын тулд тусгай командуудыг ашигладаг. Тусгай командууд нь бүгд \ тэмдэгээр эхэлсэн голдуу тухайн бичих гэж байгаа томъёотой холбоотой англи үгнүүд байдаг. Түүнчлэн томъёог бүлэглэхэд { } гэсэн хос хаалт ашигладаг тул эдгээр нь reserved тэмдэгтүүд болно. Математикийн томъёог $…$ хэлбэртэй бичнэ. Энд … үүдийн оронд тохирох командуудыг бичнэ.
- Зэрэг оруулахдаа ^ тэмдэгтийг ашиглана. Жишээ нь $a^b$ гэвэл
томъёо гарна.
- Индекс бичихэд _ тэмдэгтийг ашиглана. Жишээ нь $a_b$ гэвэл
томъёо гарна.
- { } хос хаалтаар томъёог бүлэглэнэ. Жишээ нь $a_{bc}$ гэвэл
, $a_{b_c}$ гэвэл
болно.
- Бутархайг оруулахад \frac юмуу \dfrac командыг хэрэглэнэ. Жишээ нь $\frac{a}{b+c}$ гэвэл
, $\dfrac{a_1+b_2}{c^2}$ гэвэл
болно.
- Язгуур гаргах үйлдлийг \sqrt командаар гүйцэтгэнэ. Жишээ нь $\sqrt{1+a+a_1^2}$ гэвэл
томъёо гарна. $\sqrt[3]{\dfrac{1}{2}}$ гэвэл
болно.
- Нийлбэр, интеграл, хязгаар тэмдэгтүүдийг \sum, \int, \lim командуудаар бичих бөгөөд \limits туслах командыг хэрэглэвэл бүр ч эвтэйхэн харагддаг. Жишээ нь $\sum_{i=1}^n a_n$ гэвэл
, $\int f(x)dx$ гэвэл
, $\lim_{n\to\infty} a_n$ гэвэл
болно. Эдгээр дээр \limits командыг нэмж бичвэл $\sum\limits_{i=1}^n a_n$ гэвэл
, $\int\limits_a^b f(x)dx$ гэвэл
, $\lim\limits_{n\to\infty} a_n$ гэвэл
болно. Мөн \displaystyle командыг хэрэглэж ч болно. Жишээ нь $\displaystyle\sum_{i=1}^n a_n$ гэвэл
болно.
- Их багын тэмдэгүүдийг оруулахад <, >, \le (less equal), \ge (greater equal) гэж оруулна. Жишээ нь $a гэвэл
, $a>b$ гэвэл
, $a\le b$ (\le ба b-ийн хоорондох зай маш чухал!) гэвэл
, $a\ge b$ гэвэл
болно.
- Нэртэй функцүүдийг оруулахад нэрийн өмнө \ тэмдэгийг бичиж командаар оруулна. Жишээ нь $\sin x$ гэвэл
, $ \tan x$ гэвэл
(орос манайхаас бусад газар тангенсийг tan гэж тэмдэглэдэг). Энэ жишгээр \cos, \log гэх мэт функцүүдийг оруулж болно.
- Грек үсгүүдийг нэрийнх нь өмнө \ тэмдэг тавьж бичнэ. Жишээ нь $\alpha$ гэвэл
, $\Gamma$ гэвэл
болно. Зарим 2 хувилбартай үсгийн хувьд \var залгаж бичдэг жишээ нь $\varphi$ гэвэл
, $\phi$ гэвэл
болно.
- { } болон \ тэмдэгтүүдийг \{, \}, \backslash командуудаар үүсгэнэ. Жишээ нь $\{\backslash\}$ гэвэл
болно.
11. LaTeX-д зарим тэмдэгтүүдийг хэрхэн бичдэгийг дараахь хүснэгтээр харууллаа:
Бичлэг | Томъёо | Тайлбар |
\dag | ![]() | хутга |
\S | ![]() | бүлэг |
\pounds | ![]() | паунд |
\ddag | ![]() | давхар хутга |
\P | ![]() | |
\dot{x} | ![]() | ![]() |
\tilde{x} | ![]() | ![]() |
\vec{a} | ![]() | ![]() |
\imath | ![]() | дээрээ цэггүй ![]() |
\jmath | ![]() | дээрээ цэггүй ![]() |
\check{\imath} | ![]() | дээр чек тэмдэгтэй ![]() ![]() |
\forall | ![]() | универсаль квантор |
\exists | ![]() | оршин байхын квантор |
\nexists; | ![]() | оршин байхгүй |
\angle | ![]() | өнцөг |
\cup | ![]() | нэгдэл |
\cap | ![]() | огтлолцол |
\to | ![]() | импликци |
\diamondsuit | ![]() | хөзөрийн дөрвөлжин |
\heartsuit | ![]() | хөзөрийн бундан |
\clubsuit | ![]() | хөзөрийн цэцэг |
\spadesuit | ![]() | хөзөрийн гил |
\% | ![]() | процент |
\ell | ![]() | гоё l үсэг |
\wp | ![]() | |
\circledS | ![]() | |
\hbar | ![]() | |
\hslash | ![]() | |
\smallint | ![]() | жижиг интегралын тэмдэг |
\bot | ![]() | доод |
\top | ![]() | дээд |
\neg, \lnot | ![]() | үгүйсгэл |
\Re | ![]() | бодит хэсэг |
\Im; | ![]() | хуурмаг хэсэг |
\surd; | ![]() | сурд |
\prime; | ![]() | прайм буюу ‘ тэмдэгт |
\backprime; | ![]() | эсрэг прайм |
\nabla | ![]() | набла |
\partial; | ![]() | тухайн уламжлал |
\eth; | ![]() | |
\emptyset | ![]() | хоосон олонлог |
\varnothing | ![]() | хоосон олонлог |
\infty | ![]() | хязгааргүй |
\complement | ![]() | гүйцээлт |
\Box | ![]() | дөрвөлжин |
\triangle | ![]() | гурвалжин |
\Diamond | ![]() | |
\lozenge | ![]() | |
\blacklozenge | ![]() | |
\square | ![]() | дөрвөлжин |
\vartriangle | ![]() | гурвалжин |
\blacktriangle | ![]() | хар гурвалжин |
\triangledown | ![]() | доошоо харсан гурвалжин |
\measuredangle | ![]() | хэмжээстэй өнцөг |
\spericalangle | ![]() | хэмжээстэй өнцөг |
\flat | ![]() | |
\sharp | ![]() | |
\dots | ![]() | цэгүүд |
\cdots | ![]() | дундуур цэгүүд |
\vdots | ![]() | босоо цэгүүд |
\ddots | ![]() | ташуу цэгүүд |
:))
ReplyDelete