Танин мэдэхүй

Шонхор хамгийн хурдан жигүүртэн
Хуурай газарт чита төрлийн ирвэс богино зайд саадгvй тvрvvлнэ. Булчинлаг ч туранхай эл амьтан тун шаламгай. Цагт 112 км газрыг ажралгүй туулж чаддаг байна.  Харин агаарт хамгийн их хурд үзүүлдэг нь шонхор шувуу юм. 55-270 миль/цагийн хурдтай нисдэгээрээ хамгийн хурданд тооцогддог юм байна. Усны ертөнцөд далбаат загас хурдны аварга бөгөөд 68 миль/цаг хvртэл хурдлана. 2006 онд Калифорнийн Беркелийн их сургуулийн биологич Шейла Патек том эрvvт шоргоолжийг амьтны ертөнцийн хамгийн хурдан идэштэн болохыг тогтоожээ. Уг шоргоолж 145 миль/цагийн хурдаар олз руугаа дайрдаг байна.



Мэлхий жижгэрч байна
Цаг уурын дулаарал болон ой хөвчийн хэмжээ багасч байгаа зэргээс шалтгаалан мэлхийний биеийн хэмжээ жижгэрч байгааг Пуэрто Рикогийн их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Тус арлын хойд хэсгээр нутагладаг хоёр төрлийн мэлхийнд хийсэн судалгаагаар навчит ойн хэмжээ нь 20 хувиар багассан орчинд амьдарч буй мэлхий уугуул нутаг нь сvйдээгvй орчинд амьдардаг мэлхийнээс 5-10 хувиар жижгэрсэн гэсэн дүгнэлт хийжээ. Гэхдээ судлаачид уг хоёр нутагтны биеийн хэмжээ жижгэрч байгаа нь чухам сайн, муу алин болохыг хараахан тогтоогоогvй байна. Жижиг биетнvvд биеэ хамгаалах, гамшгаас зугтах зэрэг давуу талтай ч давжаарсан шалтгаан нь нэгэнт байгалийнх биш учир сөрөг vр дагавартай байж мэднэ гэж эрдэмтэд тvгшиж байна. Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд Пуэрто Рикогийн зэргэлдээх арлууд болон хоёр Америкийн эх газарт ажиглалт, судалгаагаа vргэлжлvvлэхээр зэхжээ.

Тагтаа үйлдлээ дүгнэж чаддаг
Японы Кейо их сургуулийн профессор Сигэру Ватанабэгийн ахалсан багийнхан Columbia livia тагтаанууд аливаа vйлдлийг vнэлж цэгнэж чаддаг болохыг тогтоожээ. “Animal Cognition” сэтгvvлд нийтэлснээр хvн, халим, заан ийм чадвартай байдаг бөгөөд эдгээр амьтад гэрэл зурган дээрх хvмvvсийн царай зvс болон янз бvрийн зураачдын зургийг ялгах чадвартай байдаг байна. Тиймээс биологичид эл судалгааг гvнзгийрvvлэн таван тагтааг сонгон авч гурван видео бичлэг vзvvлжээ. Эхнийх нь тагтаануудын тухайн байдлыг /толинд өөрийгөө харж байгаа шиг/ тусгасан бол хоёр дахь нь нэлээн хэдэн минутын өмнөх vйлдлийг нь, гурав дахь нь туршилт болохоос хэдэн цагийн өмнө авсан бичлэг байв. Судалгаа хоёр vе шаттай явагдаж тагтаанууд бичлэг дээрх анхны бөгөөд сvvлийн vйлдлvvдээ төвөггvй санаж байсан нь эрдэмтдийг гайхшруулжээ. Судалгааны vр дvнд тагтаа 5-7 минут хvртэлх vйлдлийг эргэн санах чадвартай нь батлагдсан аж.

Наймаалж зургаан гар, хоёр хөлтэй
Наймаалжийн найман тэмтрvvлийн зургаа нь гар, хоёр нь хөлний vvрэг гvйцэтгэдэг болохыг биологичид тогтоожээ. Европын 16 далайд хоёр мянган ажиглалт хийсний дvнд эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ. Наймаалжнууд хос гурван тэмтрvvлээрээ янз бvрийн биетийг барихад ашигладаг аж. Наймаалжийн урд зургаан тэмтрvvл гарын vvрэг гvйцэтгэдэг бол арын хоёр нь хөлний vvрэгтэй гэж хэлж болно. Наймаалжинд зvvн болон баруун гэсэн ойлголт байхгvйгээрээ хvн болон бусад амьтдаас ялгаатай. Энэ нь тvvнд харааны хувьд асуудал vvсгэдэг байж магадгvй гэж эрдэмтэд vздэг.
  
Хамгийн жижиг могой
Хамгийн уртдаа 10 см-ээс хэтэрдэггvй утсан могойн нэн ховор төрлийн шинэ зvйлийг Карибын тэнгист орших Барбадосоос нээжээ. Судалгааны багийн ахлагч Пенсильваны их сургуулийн биологич Блэйр Хежес өмнө нь мэлхий, гvрвэлийн төрлийн хамгийн бяцхан зvйлийг нээснээрээ алдаршсан хүн юм. Дэлхийн хамгийн жижиг могой Барбадос арлын зvvн хэсэгт буюу өтгөн ой ширэнгэтэй бvсээр нутагладаг аж. Дэлхийн уур амьсгалын дулаарлын хамгийн эхний хохирогчид нь энэ төрлийн утсан могой гэж судалгааны багийхан үзэж байгаа юм. Хамгийн жижиг могойг өмнө нь олж илрvvлээд байсан ч нарийвчлан судалж, шинжлэх ухааны хуудсанд vлдэх замыг нь нээж байгаагийн хувьд Б.Хежесийн судалгаа онцлог юм. Тэрбээр бяцхан утсан могойн идэш тэжээл, нөхөн vржихvйг судлах ажлаа эхлээд байна.

Тайхар чулуу

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт “Тайхар” нэртэй боржин чулуун цохио бий. Энэхүү чулуун хөшөөний тухай олон домог, шинжлэх ухааны тайлбар байдаг. Тайхар чулууг уул байснаа он цагийн аясаар элэгдсээр үлдсэн хэсэгхэн чулуу хэмээн үздэг юм билээ. Мөн “Тайхар” чулуу нь эзгүй талд хүн авчраад тавьчихсан юм шиг байдгаараа хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг. Өндрөөрөө найман метр энэ чулуу нь үе үеийн түүхийг өөр дээрээ хадгалдаг гэлтэй. Уг чулуун дээр 2000-аад жилийн тэртээх Түрэг, Уйгаржин бичгээр тухайн үеийн амьдралын хэв маягийг зурж, үлдээсэн байдаг аж. 



Алтадсан авс

Тутанхамоны давсалж хатаасан биеийг өлгийтэй хүүхэд мэт хэлбэртэй алтан хайрцагт хийн алтан баг өмсгөж, авсны нүүрэн хэсэгт нь хааны хөргийг дүрсэлсэн аж. Залуу хааны занданшуулсан шарилын бүсэнд алт, мөнгөн хоёр хутга хавчуулж, дэргэд нь цэцгэн хэлхээ тавьсан нь оршуулгын зан үйлд өндөр ач холбогдол өгч байсны гэрч юм. Эргэн тойронд нь үй олон алтан эдлэлийг хийсэн нь ёс төдий эд зүйлс бус харин тун уран нарийн хийцтэй, урлагийн жинхэнэ үнэт бүтээлүүд байжээ. Эртний Египетийн нийслэл Фивийн ойролцоох “Хаадын хөндий” хэмээн нэр­лэгддэг газраас олдсон олон үнэт дурсгалууд  дотроос алтадсан авс олдож байсан юм.











  

Та монгол орныхоо талаар хэр зэрэг мэдээлэлтэй вэ

  •  “Богд” гэсэн үг орсон 300 гаруй уул байдаг аж. Эд­гээ­рийн хамгийн өндөр нь Алтай таван богд юм. Далайн түвш­нөөс дээш 4374 метр өргөгджээ.¨ Хүний биед тохиромж­той харьцан­гуй чийгшил нь 30-70 хувь гэж үздэг байна. Тэгвэл манай улсын агаар харь­цан­гуй чийгшилтэй нь үүнд тохирдог байна. Ийм агаарт янз бүрийн нян, бактер өсч, үрждэггүй аж.
  •  Манай улсын хамгийн өндөрт оршдог хот нь Говь-Алтай аймгийн Алтай хот юм. Далайн түвшнөөс дээш 2181 метр байралдаг. Харин хам­гийн нам дор газар байралдаг нь Сэлэнгэ аймгийн Сүх­баатар хот бөгөөд далайн түвшнөөс дээш 600 метр өндөрт оршдог байна.
  • Хоорондоо 300 км зай­тай Дамба­­дар­­жаалин, Амар­баяс­галант, Эрдэнэ зуу хийд бай­даг.  Түүхэнд энэ хий­дүүдийг Мон­­голын тулгын гурван чулуу гэж нэрлэдэг.
  • Ховд аймгийн Манхан сумын нутагт орших “Ботгон хавцал”-ын дун­дуур Гулз, Залаа­тын горхи урсдаг. Энэхүү хавц­лаар гарахдаа  дээрх хоёр горхийг 73 удаа сүлжин гатал­даг байна.
  •  Баянхонгор аймгийн нутагт Их богд уулын үр­гэлжлэл Жаран (Жаран тогоо) хэмээх хүрмэн чулуун уул бий. Бороотой үед эдгээр тогоо дүүрч тус нутгийн хүн, малыг ундаалдаг байна.
  •  Монголын хамгийн том тал Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутагт оршдог. 250 мянган хавтай дөрвөлжин талбайтай, хааш хаашаагаа 100 гаруй кило­метр газар бөгөөд ямар ч толгод, гүвээ байдаг­гүй юм.
Шоргоолж хаана ус байгааг андахгүй мэднэ
Казахстаны Семирекийн нутагт амьдардаг нэг төрлийн шоргоолж аагим халуун цөл нутагт ч гvний усны эх ундаргыг олж чаддаг увидастай гэнэ. Зөвхөн ургамлын vрээр хооллодог учир биологичид тvvнийг тариа хураагч шоргоолж гэж нэрлэх нь бий. Зургаан хөлтэй уг шороолж хооллохынхоо өмнө ургамлын vрээ дэвтээдэг. Тиймээс шоргоолжнууд хvнсний нөөцөө газар доорх усны эх булгийн ойролцоо хадгалдаг байна. Газрыг 40-50 метр гvн нvхэлж байж сая усандаа хvрдэг шоргоолжны vvрээр баримжаалж нутгийнхан худаг гаргадаг ажээ.