Танилцуулга

Үүсгэн байгуулагдсан
          Оюутны бие даах төв нь ФЭС-ийн эрдэмтэн багш нар, оюутан, магистрант, докторант нарт тус төвд байгаа ном, сурах бичгээр шуурхай үйлчлэх, бие даан суралцахад  туслах, сурах  үйл  ажиллагааг дэмжиж, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилготойгоор 2000-2001 оны хичээлийн жилд байгуулагдсан. Энэхүү уншлагын танхим нь хичээлийн 1 дүгээр байрны 105 тоотод байрладаг бөгөөд 54 уншигчийн суудалтай.

Овог нэр: Лхагва Оюунцэцэг
Албан тушаал: Бие даах төвийн Эрхлэгч
Цол, зэрэг:
Имэйл: 0
Өрөө: 1-105


 
Одоо тус уншлагын танхимд англи, монгол, орос, хэл дээр хэвлэгдсэн физик, математик, техникийн шинжлэх ухааны чиглэлийн 2000 гаруй боть ном, сурах бичиг байх бөгөөд оюутнуудад оюутны үнэмлэхийг үндэслэн үйлчилдэг. Оюутны бие даах төв нэг жилд давхардсан тоогоор 4400 гаруй уншигчдад үйлчилдэг.