Дүрэм журам

ФЭС-ИЙН ОЮУТНЫ БИЕ ДААХ ТӨВИЙН
ДОТООД ЖУРАМ.

I.  Оюутны Бие Даах Төвийн эрх, үүрэг.

1.   Оюутны Бие Даах Төв нь ФЭС-ийн оюутан, магистрант, докторант, багш нарт тус төвд байгаа ном, сурах бичгээр шуурхай үйлчилнэ.

2.   Оюутны Бие Даах Төв оюутны сурах  үйл  ажиллагааг дэмжиж, тав тухтай орчныг бүрдүүлж  ажиллана.

3.   Оюутны Бие Даах Төв нь оюутан, магистрант, докторант, багш нарын хүсэлтээр зайлшгүй шаардлагатай ном, сурах бичгийг өөрийн төвд олж авах ажлыг өөрийн боломжын хэмжээнд шийдвэрлэнэ.

4.   Оюутны Бие Даах Төв нь зөвхөн өөрийн уншлагын танхимд үйлчилнэ. Танхимаас гадуур гэрээр ном, сурах бичиг өгч явуулахгүй.

5.   ФЭС-ийн оюутан, магистрант, докторант, багш нар нь Оюутны Бие Даах Төвийн ном, сурах бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд гурав дахин нугалж  төлүүлнэ.

6.   Оюутан, магистрант, докторант, багш нар нь Оюутны Бие Даах Төвөөс ном, сурах бичгийг гадагш гаргаж, анги танхим, хичээл дээр ашиглахыг хориглоно. Үүнд  Оюутны Бие Даах Төвийн ажилтан хяналт тавьж ажиллах ба энэ заалтыг зөрчсөн тохиолдолд уг үйлчлүүлэгчид тухайн улиралд дахин үйлчлэхгүй.

7.   Оюутан, магистрант, докторант, багш нар нь Оюутны Бие Даах Төвийн дотоод журам, ажилтнаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зохих арга хэмжээ авах ба дахин үйлчлэхгүй байх эрхтэй.

II.     Үйлчлүүлэгчдийн  эрх, үүрэг.

1.     Оюутан нь Оюутны Бие Даах Төвийн танхимд тогтсон цагийн хуваарьт ном, сурах бичгээр үйлчлүүлэх эрхтэй.

2.     Оюутан нь Оюутны Бие Даах Төвийн ном, сурах бичгийг ариг гамтай ашиглаж, цаг тухайд нь буцааж  өгөх  үүрэгтэй.

3.     Оюутан нь Оюутны Бие Даах Төвд гадуур хувцастай орж  гарах, сууж  ажиллахыг хориглоно.

4.     Оюутан нь Оюутны Бие Даах Төвд гар утсаа бүрэн унтрааж, элдэв чимээ шуугиан гаргаж бусдын анхаарлыг татахгүй байх үүрэгтэй.

5.     Ханиад томуу, ямар нэг халдварт өвчин туссан тохиолдолд Оюутны Бие Даах Төвөөр үйлчүүлэхийг хориглоно.

6.     Уншлагын танхимд түргэн муудах хүнсний зүйл оруулж хэрэглэх, хог хаягдал ил задгай хаях, орчноо бохирдуулах, бохь зажлах, бохио эд хогшилд наахыг хориглоно. Хогоо зориулалтын саванд хийж  байх.

  

III.    Бусад.

1.     Оюутны Бие Даах Төвд нь Оюутанд зөвхөн хугацааны хувьд хүчин төгөлдөр үнэмлэхээр үйлчилнэ.

2.     Оюутанд Оюутны Бие Даах Төв 1 удаад зөвхөн нэг чиглэлийн 1-2 номоор үйлчилнэ. Өөр чиглэлийн ном авах бол өмнө авсан номоо буцаан өгч дахин үйлчлүүлж  болно.

3.     Үйлчлүүлэгч нь өөрийн авсан ном, сурах бичгээ бусдад дамжуулахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн үйлчлүүлэгчид  дахин үйлчлэхгүй.

4.     Бусад сургуулийн оюутан болон гадны хүн дагуулж орохыг хориглоно.