LaTeX дээр хэрхэн томъёо оруулах вэ?
LaTeX-д томъёо оруулахын тулд тусгай командуудыг ашигладаг. Тусгай командууд нь бүгд \ тэмдэгээр эхэлсэн голдуу тухайн бичих гэж байгаа томъёотой холбоотой англи үгнүүд байдаг. Түүнчлэн томъёог бүлэглэхэд { } гэсэн хос хаалт ашигладаг тул эдгээр нь reserved тэмдэгтүүд болно. Математикийн томъёог $…$ хэлбэртэй бичнэ. Энд … үүдийн оронд тохирох командуудыг бичнэ.
- Зэрэг оруулахдаа ^ тэмдэгтийг ашиглана. Жишээ нь $a^b$ гэвэл томъёо гарна.
- Индекс бичихэд _ тэмдэгтийг ашиглана. Жишээ нь $a_b$ гэвэл томъёо гарна.
- { } хос хаалтаар томъёог бүлэглэнэ. Жишээ нь $a_{bc}$ гэвэл , $a_{b_c}$ гэвэл болно.
- Бутархайг оруулахад \frac юмуу \dfrac командыг хэрэглэнэ. Жишээ нь $\frac{a}{b+c}$ гэвэл , $\dfrac{a_1+b_2}{c^2}$ гэвэл болно.
- Язгуур гаргах үйлдлийг \sqrt командаар гүйцэтгэнэ. Жишээ нь $\sqrt{1+a+a_1^2}$ гэвэл томъёо гарна. $\sqrt[3]{\dfrac{1}{2}}$ гэвэл болно.
- Нийлбэр, интеграл, хязгаар тэмдэгтүүдийг \sum, \int, \lim командуудаар бичих бөгөөд \limits туслах командыг хэрэглэвэл бүр ч эвтэйхэн харагддаг. Жишээ нь $\sum_{i=1}^n a_n$ гэвэл , $\int f(x)dx$ гэвэл , $\lim_{n\to\infty} a_n$ гэвэл болно. Эдгээр дээр \limits командыг нэмж бичвэл $\sum\limits_{i=1}^n a_n$ гэвэл , $\int\limits_a^b f(x)dx$ гэвэл , $\lim\limits_{n\to\infty} a_n$ гэвэл болно. Мөн \displaystyle командыг хэрэглэж ч болно. Жишээ нь $\displaystyle\sum_{i=1}^n a_n$ гэвэл болно.
- Их багын тэмдэгүүдийг оруулахад <, >, \le (less equal), \ge (greater equal) гэж оруулна. Жишээ нь $a гэвэл , $a>b$ гэвэл , $a\le b$ (\le ба b-ийн хоорондох зай маш чухал!) гэвэл , $a\ge b$ гэвэл болно.
- Нэртэй функцүүдийг оруулахад нэрийн өмнө \ тэмдэгийг бичиж командаар оруулна. Жишээ нь $\sin x$ гэвэл , $ \tan x$ гэвэл (орос манайхаас бусад газар тангенсийг tan гэж тэмдэглэдэг). Энэ жишгээр \cos, \log гэх мэт функцүүдийг оруулж болно.
- Грек үсгүүдийг нэрийнх нь өмнө \ тэмдэг тавьж бичнэ. Жишээ нь $\alpha$ гэвэл , $\Gamma$ гэвэл болно. Зарим 2 хувилбартай үсгийн хувьд \var залгаж бичдэг жишээ нь $\varphi$ гэвэл , $\phi$ гэвэл болно.
- { } болон \ тэмдэгтүүдийг \{, \}, \backslash командуудаар үүсгэнэ. Жишээ нь $\{\backslash\}$ гэвэл болно.
11. LaTeX-д зарим тэмдэгтүүдийг хэрхэн бичдэгийг дараахь хүснэгтээр харууллаа:
Бичлэг | Томъёо | Тайлбар |
\dag | хутга | |
\S | бүлэг | |
\pounds | паунд | |
\ddag | давхар хутга | |
\P | ||
\dot{x} | дээрээ цэгтэй | |
\tilde{x} | дээрээ долгионтой | |
\vec{a} | вектор | |
\imath | дээрээ цэггүй | |
\jmath | дээрээ цэггүй | |
\check{\imath} | дээр чек тэмдэгтэй (дээрээ цэггүй -ийн дээр чек тэмдэг) | |
\forall | универсаль квантор | |
\exists | оршин байхын квантор | |
\nexists; | оршин байхгүй | |
\angle | өнцөг | |
\cup | нэгдэл | |
\cap | огтлолцол | |
\to | импликци | |
\diamondsuit | хөзөрийн дөрвөлжин | |
\heartsuit | хөзөрийн бундан | |
\clubsuit | хөзөрийн цэцэг | |
\spadesuit | хөзөрийн гил | |
\% | процент | |
\ell | гоё l үсэг | |
\wp | ||
\circledS | ||
\hbar | ||
\hslash | ||
\smallint | жижиг интегралын тэмдэг | |
\bot | доод | |
\top | дээд | |
\neg, \lnot | үгүйсгэл | |
\Re | бодит хэсэг | |
\Im; | хуурмаг хэсэг | |
\surd; | сурд | |
\prime; | прайм буюу ‘ тэмдэгт | |
\backprime; | эсрэг прайм | |
\nabla | набла | |
\partial; | тухайн уламжлал | |
\eth; | ||
\emptyset | хоосон олонлог | |
\varnothing | хоосон олонлог | |
\infty | хязгааргүй | |
\complement | гүйцээлт | |
\Box | дөрвөлжин | |
\triangle | гурвалжин | |
\Diamond | ||
\lozenge | ||
\blacklozenge | ||
\square | дөрвөлжин | |
\vartriangle | гурвалжин | |
\blacktriangle | хар гурвалжин | |
\triangledown | доошоо харсан гурвалжин | |
\measuredangle | хэмжээстэй өнцөг | |
\spericalangle | хэмжээстэй өнцөг | |
\flat | ||
\sharp | ||
\dots | цэгүүд | |
\cdots | дундуур цэгүүд | |
\vdots | босоо цэгүүд | |
\ddots | ташуу цэгүүд |
:))
ReplyDelete